Ням гарагт /2025.07.20/ Японд парламентын дээд танхимын сонгууль явагдлаа. Тус сонгуульд Японы эвслийн засгийн газар ялагдсан байна. Ийнхүү сонгуульд ялж чадаагүй нь Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн эрх мэдлийг ганхаасан дахин нэг зүйл боллоо. Ишиба цөөнхийн засгийн газар удирддаг юм.
Ишибагийн Либерал ардчилсан нам (LDP) болон эвслийн Комэйто нам дээд танхимд 248 суудал авсан бол олонх болох байжээ. Тэгвэл олонхын статусыг авахад тэдний эвсэлд 50 суудал дутсан аж. Ням гарагийн орой Ишиба “NHK” агентлагт хэлэхдээ хатуухан үр дүнг хүндэтгэн хүлээн авч байна гэжээ. Түүнээс ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэн хашин сонирхолтой байгаа эсэхийг асуухад Ишиба тийм хэмээн хариулсан байна.
Энэхүү санал хураалт нь Ишибагийн засгийн газар нуран унах эсэхийг шууд тодорхойлохгүй. Гэхдээ аравдугаар сард болсон доод танхимын сонгуульд түүний нам олонх байхаа больсон түүний хувьд энэхүү сонгууль дахин нэг дарамт боллоо.
Эх сурвалж: Reuters

-5° C
3565.95
0 cэтгэгдэлтэй