Монголын циркчид олон улсын “ИДОЛ” фестивалиас мөнгөн цом хүртжээ

2025-07-21 95 0

Москва хотын “Большой Москвич цирк”-т болсон “ИДОЛ” олон улсын циркийн жүжигчдийн фестивальд Монгол Улсаас оролцсон уран бүтээлчид мөнгөн цом хүртлээ.

Дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид оролцсон бөгөөд манай улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож амжилт үзүүлсэн байна. Энэхүү фестиваль нь 2013 оноос хойш жил бүр зохиогдож, дэлхийн олон орны циркчдийн шилдэг үзүүлбэрүүдийг толилуулдгаараа онцлог юм.

Энэ жилийн “ИДОЛ” фестиваль нь “орчин үеийн цирк”, “акробат”, “шувуу”, “дрессура” гэсэн жанрын өвөрмөц, шинэлэг үзүүлбэрүүдийг толилуулжээ.

Холбоотой мэдээ