АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийн “Truth Social” хуудсаар дамжуулан Конгрессын гишүүн Александриа Окасио-Кортес (AOC)-ийг хатуу үгсээр шүүмжилж, дахин огцруулах санал гаргасныг нь шоолсон мэдэгдэл хийлээ.
Тэрбээр AOC-г “Конгресс дахь хамгийн тэнэг хүмүүсийн нэг”, “IQ доогуур” хэмээн ил тод нэрлэж, “түүний хэлж буй бүх зүйл бол Трампын засаг захиргааны үед гарсан амжилтын үр дагавар” хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрээр Илхан Омар гишүүнийг мөн шүүмжилж, түүний улсыг “ядуу, гэмт хэрэгтэй, засаггүй” гэж тодорхойлжээ. AOC-г шүүмжлэхдээ “түүнийг IQ тест өгөх ёстой” хэмээн хэлж, өөрөө Вальтер Рийдийн эмнэлэгт авсан танин мэдэхүйн тестээ “бүх хариуг зөв хийж, амжилттай давсан” гэж онцолсон байна.
Мөн тэрээр AOC-г Нью-Йоркийн Күйнс рүү буцаж, “гэмт хэрэгтэй, заваан гудамжуудыг нь цэгцэл” хэмээн доромжилсон утгатай үг хэлжээ. Үүний хажуугаар тэрээр сенатор Чак Шумер, Камала Харрис, Жо Байден нарыг ч “ард түмэнд гамшиг авчирсан” хэмээн шүүмжилжээ.
Трампын мэдэгдлийн төгсгөлд:
“Түүхэн дэх хамгийн бага рейтингтэй Демократ найзуудтайгаа хамт намайг дахиад огцруулахыг оролд, би бэлэн байна. Өдрийг минь баясга!” гэж мэдэгдсэн байна.

-5° C
3565.95
0 cэтгэгдэлтэй