Хүүхдээ хөнөөсөн Дашжид гэж хэн бэ?

2025-07-02 73 0

Тэртээ 1789 онд Дашжид гэх 32 настай эмэгтэй бутач хүүхдээ боомилж алсан гэсэн хэрэг гарчээ. (Дашжид 1757 онд төрсөн байх)
Дашжидийг байцаахад өөрийн амаар мэдүүлэг өгсөн аж.
1.Дашжид нь Гарви тайжийн албат Номон гэгчийн охин. Аав нь Дашжидийг бага байхад тэжээж дийлэхгүй тул, Ванжил гэх тайжид зарц болгон зараад, өөрөө өлсөж үхсэн.10 настай Дашжид, эзэн Ванжилтай нэг л болж өгсөнгүй, ээж нь нэг үхрээр эргүүлэн худалдаж авчээ.
2.Ээж нь Дашжидийг удахгүй Хутагтын отгийн зарц Баяр гэгчид боол болгож 3-н үнээгээр зарсан. Баяртай бас л болж өгсөнгүй, зугтаад ээж дээрээ эргэж ирсэн байна.
3.Гэвч ээж нь бас л удахгүй нэг хүнд охиноо өгч, инжинд нь 1 адуу, 5-н ямаа авав. Бас л бүтэж өгсөнгүй, сарын дараа дахиад ээж рүүгээ зугтаж ирсэн.
4.Удалгүй ээж нь дахиад л хүнд охиноо зарж явуулж. Энэ удаа бүр хариуд нь юу ч авсангүй. Дахиад л сарын дараа төрхөмдөө ирэв. Үгээгүй ядуурсан ээж нь Дашжидийг 3 бутач хүүхэдтэй нь хаяад, хамаатнаа бараадаж амьдарна гээд яваад өгчээ.
Гурван хүүхэдтэй Дашжидад хошуунаас хэдэн мал өгсөн ч, бүтсэнгүй, Дашжид удахгүй Цэвээн гэх тайжаас хонь хулгайлсан хэрэгт орж, тэр нь баригдаж, баривчлагджээ.
Дашжидийн хэргийг Аминдоо мээрэн гэгч шүүж, нэг үнээг нь тугалтай нь, бас охиноор нь Цэвээн тайжийн хохирлыг нөхүүлэв.
5.Удахгүй Аминдоо, нэг түшмэлтэй ярьж, Дашжидийг үлдсэн 2 хүүхэдтэй нь Оржин гэх хошууны чинээлэг эрд зарц болгоод нэг адуу, нэг тэмээгээр зарчихжээ.
Оржингоос жирэмсэн болсон Дашжид азгүй хувь тавилангаа харааж, үлдсэн 2 хүүхдээ хөнөөгөөд, өөрийгөө боомилж үхэхээр шийджээ. Ганц хүүгээ хороож, Дашжид ганц охинтойгоо амьд үлдсэн.
■Хэргийг шүүсэн нь
Хошуунаас энэ хэргийг шүүж үзээд, Цэвээн тайж хонио Дашжидад алдсан гэж худлаа ярьсныг олж, бас үүнийг нь шалгахгүй шийдвэр гаргасан Аминдоо мээрэнг албанаас нь хөөжээ. Бас хүүхдүүдээ боомилохоос өмнөхөн Дашжид Цэвээнд очсон өөр охин нь их зовж байгаа, Цэвээн нүүрийг нь тамгалсан гэж цуурхал сонсоод их тэвдсэн байсан ч тэр нь худлаа байсан. Үнэн хэрэгтээ Цэвээн Дашжидийн тэр охиныг өөр хошууны ламд нэг мориор зарчихсан байна. Өөр хошуунд хүн наймаалах хориотой тул хошууны ноён Үржинжав болон тэр өөр хошууны ноёнг шийтгэж, Дашжидийн охиныг авсан ламыг 50 банзаджээ. Охиныг нь зарсан үнийг Цэвээнээс гаргуулж, Дашжидад охинтой нь хамт эргүүлж өгсөн. Ийнхүү хөөрхий Дашжид 2 охинтойгоо аж төрж байсан бололтой.
Эх сурвалж: Шүүлтүүргүй түүхэн баримт пэйж

Холбоотой мэдээ