Пакистан улс 2 өдрийн өмнө Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлаж байсан ч өчигдөр түүнийг буруутган шүүмжиллээ

2025-06-23 39 0

Одоогоос 2 өдрийн өмнө Пакистан Доналд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн. Харин өчигдөр буюу ням гарагт /2025.06.22/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн объектуудад цохилт өгснийг Пакистан шүүмжилсэн байна. Энэтхэг, Пакистаны мөргөлдөөнийг дипломат аргаар шийдэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэмээн Пакистан Трампыг энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн билээ.

Тэгвэл Пакистаны Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ираны эсрэг явуулж буй түрэмгийлэл урьд өмнө нь байгаагүй хурцадмал байдалд хүргэж буй нь сэтгэл түгшээж байна. Нөхцөл байдал цаашид хурцадвал бүс нутаг болон бусад орнуудад ноцтой хохирол учруулна” гэжээ. Мөн Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкянтай утсаар ярьж АНУ-ын халдлагыг буруушааж буйгаа илэрхийлсэн байна.

Пакистаны хамгийн том хот Карачид олон мянган хүн АНУ болон Израил хамтран Иранд өгч буйг эсэргүүцэн жагсаал хийжээ. Трампын зургийг наасан Америкийн далбаа дээр жагсагчид алхсан байна. Мөн АНУ, Израил, Энэтхэгийг эсэргүүцэн хашхирч байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ