ЭХНИЙ 50-Н ХҮҮХДИЙГ ХАГАС ӨДРИЙН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ.

2025-06-20 70 0

Монгол Улсын Соёл Спорт аялал жуулчлалын яам, БНСУ-ын соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран Монгол улсын Хүүхэлдэйн театрт 3 дахь жилдээ зохион байгуулж буй ODA төслийн хүрээнд зохион байгуулагдах “жижиг хүүхэлдэйн театр”-ийн жүжиг үзэх, хүүхэлдэй урлах, үлгэрийн ном бүтээх, сургалтад 06-15-н насны хүүхдүүдийг бүртгэж байна.
Огноо: 2025.06.25-нд
Цаг: 10:00-13:00, 14:00-17:00
Дэлгэрэнгүй мэдээллийг: 96117878, 91313900
Доорх линкээр бүртгүүлнэ үү
https://docs.google.com/…/1FAIpQLScb9hObTW3…/viewform…
“ODA” төсөл нь 2023 оноос эхлэн Улсын хүүхэлдэйн театрт хэрэгжиж буй Соёл урлагийн боловсрол олгох олон улсын төсөл юм. БНСУ-ийн хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн багш нар УХТ-ын уран бүтээлчдэд тодорхой сэдвийн хүрээнд 14 хоногийн хугацаанд мэргэжлийн сургалт ордог бөгөөд 2025 онд Жижиг хүүхэлдэйн театр сэдвээр сургалт зохион байгуулагдаж байна.
Хүүхэд багачуудад хүүхэлдэйн урлагийн онцлог, давуу тал, ач холбогдлыг ойлгуулах, сэтгэн бодох, бүтээн туурвих авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид тухайн сургаалтнаас сурсан зүйлсээ 06-15-н насны хүүхдүүдэд зааж, сургах юм.

Холбоотой мэдээ