Өмнөд Солонгосын жүжигчин, модель Ким Ми Сү 29 насандаа таалал төгсжээ

2022-01-07 46 0

Өмнөд Солонгосын жүжигчин, модель Ким Ми Сү 29 насандаа таалал төгссөнийг түүний менежмэнтийг хариуцдаг Landscape Entertainment агентлаг өчигдөр мэдээлжээ.

“Маш их уй гашуутай мэдээг дуулгах болсондоо бид гүнээ харамсаж байна. Нэгдүгээр сарын 5-ны өдөр жүжигчин Ким Мин Сү биднийг орхин одлоо” гэж тус агентлагийн мэдэгдэлд өгүүлсэн ч жүжигчний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Талийгаачийн ар гэрийнхний зовлон шаналлыг бодолцоод элдэв цуурхал, худал мэдээ тараахгүй байхыг Landscape Entertainment агентлаг хүмүүст уриалжээ.

Жүжигчний оршуулгыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр хаалттай хүрээнд зохион байгуулахаар болсныг бас дуулгасан байна.

Өнгөрсөн сард Ким Мин Сүгийн туслах дүрд тоглосон “Snowdrop” телевизийн цуврал Disney+ стриминг платформд нээлтээ хийсэн юм. “Snowdrop” нь 1987 онд Өмнөд Солонгост эхэлсэн ардчилсан хөдөлгөөний тухай улс төрийн сэдэвтэй бүтээл байв.

Энэхүү цувралд Ким Ми Сү оюутны хөдөлгөөний идэвхтний дүрийг бүтээжээ.

Өнгөрсөн намар Netflix платформд нээлтээ хийсэн “Hellbound” цувралд тэр Шинэ Үнэний Нийгэмлэг нэртэй шашны байгууллагын гишүүний дүрийг бүтээж байв.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ