БНХАУ 2022 оны туршид хилийн хоригоо үргэлжлүүлж магадгүй

2022-01-05 178 0

БНХАУ 2022 оны туршид хилийн хоригоо үргэлжлүүлж магадгүйг Goldman Sachs мэдээллээ. Тус улс энэ онд өвлийн олимпоос гадна улс төрийн хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

Sinovac-ийн хөгжүүлсэн Covid-19-ийн эсрэг вакцин омикрон хувилбарын эсрэг үр нөлөө багатай гэсэн судалгаа гарсан. Үүний улмаас Хятадын ЗГ цар тахлын эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдэх магадлалтайг шинжээчид мэдээлэв.

Ирэх сард эхлэх өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд гаднаас ирсэн зорчигчдыг тусгаарлах журам хэвээр мөрдөгдөж магадгүй байгаа аж.

Мөн хууль тогтоох байгууллагын чуулган 3-р сард, Коммунист намын 20-р их хурал 4-р улиралд болно. Үүнээс өмнө бодлого боловсруулагчид хориг, хязгаарлалтуудаа цуцлах нь эргэлзээтэй гэж Goldman Sachs-ийн шинжээчид онцолжээ.

Холбоотой мэдээ