БНХАУ-ын иргэнээс 1.23 тэрбум төгрөгийг дээрэмдсэн монгол залуус гар буутай байжээ

2022-01-04 226 0

БНХАУ-ын иргэнийг зодож, гэрээс нь 1.23 тэрбум төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд БНХАУ-ын иргэн орчуулагчийн хамт 4-5 монгол залууд зодуулж, 1.23 тэрбум төгрөгөө дээрэмдүүллээ гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид Б, Ө, Д нарыг саатуулжээ. Мөн тэднээс цүнхэнд хийсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг хураан авахад гар буутай байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б, Ө, Д нар БНХАУ-ын иргэнийг гэрээсээ гарч байхад нь гэр рүү нь дайрч орж, гар хөлийг нь туузаар хүлэн 1.23 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн аж. Тус хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтаар зодуулсан хэргийг шалгахаас гадна их хэмжээний мөнгө, галт зэвсгийн гарал үүсийг тодруулна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иргэд та бүхнийг эрсдэлээс сэргийлж, биедээ болон гэртээ аль болох бэлэн мөнгө байлгахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ