Улсын начин Э.Энхбат өнгөрсөн дөрөвдүгээр сард олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж тархи болон бусад эд эрхтэндээ хүнд гэмтэл авсан байдаг. Түүнийг ар гэр нь удаан хугацааны турш БНСУ-д эмчлүүлж байгаад арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсдаа авчирсан билээ.
Харамсалтай нь, улсын начин Э.Энхбат Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг эмчлүүлж байгаад өнөөдөр 18.00 цагийн орчимд нас барсан талаар эх сурвалж мэдээллээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлж байна.
0 cэтгэгдэлтэй