Дөргөн нууранд живсэн суудлын машиныг татаж гаргалаа

2021-12-08 108 0

Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн Дөргөн нуур хэмээх газар нэг зорчигчтой суудлын автомашин Дөргөн нуурын мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 12-р сарын 07-ны өдрийн 10:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 250 км замыг туулан 16:20 цагт очиж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас Ховд аймгийн Чандмань сумын чиглэлд зорчиж явсан 31 настай, эрэгтэй М-ийн эзэмшлийн “Мусо-Пикап” загварын суудлын автомашиныг 2 цаг 40 минут ажиллаж татан гаргаж иргэн М-д хүлээлгэн өгсөн. Нуурын гүн 5 метр бөгөөд машин эргээс 10 метр зайтай живж, жолооч, зорчигч хоёр өөрсдөө гарсан байжээ.

Холбоотой мэдээ