Өндрөөс унах гэж байсан бага насны хүүхдүүдийг аварчээ. Тодруулбал, өчигдөр 11:12 цагт нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах байрны есдүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоог километр замыг туулан 11:20 цагт очиход иргэн 5 настай, эрэгтэй, 3 настай, эмэгтэй нар гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж, аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байна.
ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Түлэгдэхээс сэргийлэх
Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
Зуухны тагийг заавал түгжиж байх,
Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Тогонд цохиулахаас сэргийлэх
Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Галын аюулаас сэргийлэх
Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх
0 cэтгэгдэлтэй