Японы гүнж асан АНУ руу нисэв

2021-11-15 54 0

Японы гүнж асан Мако өчигдөр /2021.11.14/ өглөө АНУ руу ниссэн тухай “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээлжээ.

Гүнж асан Мако нь Кэй Комүро гэх эгэл жирийн угсааны эрэгтэйтэй гэрлэж, Эзэн хааны гэр бүлийн гишүүн байх эрх болон угсаа залгамжлах эрхээсээ хүртэл татгалзсан билээ.

Гэрлээд удаагүй байгаа хосууд онгоцны буудал дээрэс АНУ руу нисэхийнхээ өмнө цугласан сэтгүүлчдийн дундуур харуул хамгаалалттай алхан өнгөрсөн ба тэд ямар ч асуултад хариулт өгөөгүй байна.

АНУ-д Мако нөхөртэйгөө цоо шинэ амьдрал бүтээх юм.

Сонирхуулахад, хосуудыг АНУ руу нүүж байгаа нь Британийн хунтайж Харри, Меган Маркл нартай харьцуулах шалтгаан болсон. Тэднийг “Японоос ирсэн Харри, Меган” гэж хочлох болсон аж.

Холбоотой мэдээ