Селена Гомез, Крис Эванс нар болзож байгаа юу?

2021-10-11 151 0

Дуучин Селена Гомез, Ахмад Америк Крис Эванс нар болзож буй талаар мэдээлэл барууны хэвлэлүүдээр цацагджээ. Марвелийн од Крис Эванс инстаграм дээр дуучин бүсгүйг дагадаг бол харин Селена түүнийг дагадаггүйг фэнүүд нь аль хэдийнэ мэдээд авчээ. Нэг студиэс тус тусдаа гарч яваа тэдний зургийг сошиал орчинд байршуулсан нь олны анхаарлыг татаж, таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Гэсэн ч тэдний зураг нь өөр цаг үед авсан гэрэл зургууд болохыг баталсан бөгөөд энэ нь 2019 болон 2020 оных байв.

Селенагийн хайр дурлалын талаар олон нийтийн дунд байнга хэлэлцүүлэг өрнөж, маргаан дагуулж байсан нь түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бүрмөсөн татгалзахад хүргэж байсан юм.

Гэхдээ Селена Крисийг шохоорхдог гэдгээ нэг удаа хүлээн зөвшөөрсөн байдаг. 2015 онд жүжигчин Энди Коэнтэй киноны талаар санал бодлоо хуваалцаж байхдаа “Крис Эванс надад таалагддаг. Тэр үнэхээр царайлаг” хэмээн цухас дурдаад амжсан. Гэхдээ тэгж хэллээ гээд мэдээж тэд болздог гэсэн үг биш. Мөн тэднийг нэг кино уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа нь цуурхал тарах шалтгаан болсон байж магадгүй хэмээн таамаглаж байна.

40 настай жүжигчин эр, 29 настай дуучин бүсгүй хоёр болзож байгаа эсэх мэдээллийн дор “Хэрэв тэд болзож байгаа нь үнэн бол маш сайхан хос байх болно”, “Крис шиг жентелмэн эр л түүнд тохирно”, “Селена одоо сайхан хайртай учрах цаг болсон. Хэдий болтол Жастин Биберээс болж шаналж явах вэ дээ” гэх мэт сэтгэгдэл их байх аж.

Селенагийн хайр дурлалын талаар олон нийтийн дунд удаан хугацааны турш хэлэлцүүлэг өрнөж, эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн дунд үргэлж маргаан дагуулж байсан нь түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бүрмөсөн татгалзахад хүргэж байсан юм.

Саяхан ELLE-д өгсөн ярилцлагадаа тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг мэтгэлцээн, хэлэлцүүлэгт зориулсныхаа дараа өөрийгөө объект мэтээр мэдэрч эхэлсэн хэмээн тайлбарлажээ. “Энэ нь надад маш удаан хугацаанд дарамттай санагдаж байсан” гэсэн байна. Селена түүний үеийнхэн болон өөрөө сошиал орчноос мэдэрч байгаа сөрөг мэдрэмжийн талаар байнга илэн далангүй ярьдаг бөгөөд бусад залуус ч мөн өөрт нь хэт дарамттай санагдах юм бол сошиал орчноос завсарлага авахыг уриалж байв.

Эх сурвалж: Vogue

Gogo.mn

Холбоотой мэдээ