Squid Game” киноны жүжигчин бүсгүй Жун Хо Ён Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай хоёр дахь эмэгтэй жүжигчин болжээ. Түүний инстаграмын дагагчдын тоо өмнө нь жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан алдарт жүжигчин Сон Хэ Кёгийн дагагчдыг давжээ.
Сүүлийн үед “Squid Game” кино тренд болж байгаа учир жүжигчин Жун Хо Еоны инстаграм дагагчын тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Тодруулбал, хоёр долоо хоногийн дотор 400 мянгаас 10 сая дагагчтай болж, 20 дахин нэмэгдсэн байна. Түүний инстаграм хаяг одоогоор 13,5 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.
Сонирхуулахад хамгийн олон дагагчтай Солонгос жүжигчин бол Ли Сон Гён бөгөөд тэрээр 26,1 сая дагагчтай юм.
Эх сурвалж: Gogo.mn
0 cэтгэгдэлтэй