Монгол Улсын хэмжээнд энэ онд 14956 гэмт хэрэг бүртгэгджээ

2021-09-20 250 0

Монгол улсад 2021 оны эхний найман сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард бүртгэгдсэн 14956 гэмт хэргийг бүсчилсэн байдлаар авч үзвэл:

• Орон нутагт Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь аймгуудад гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.

• Нийслэл хотын хувьд Хан-Уул, Багануур дүүрэгт гэмт хэрэг өссөн бол бусад дүүрэгт буурсан нь

• Өнгөрөгч 2020 оны мөн үетэй харьцуулбал 3044 хэрэг буюу 16.9 хувиар буурсан байна.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард бүртгэгдсэн нийт 14956 гэмт хэргийг эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл :

• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7599 буюу 50.8 хувийг

• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4731 буюу 31.6 хувийг

• Бусад төрлийн гэмт хэрэг 2626 буюу 17.6 хувийг тус тус эзэлж байна.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард бүртгэгдсэн 14956 хэргийг, гэмт хэргийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:

• Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12 хувиар

• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.6 хувиар

• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 26.5 хувиар тус тус буурсан бол

• Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.1 хувиар өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард нийт 1.130.688 зөрчил шалгасан нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал 402.428 зөрчил буюу 26.2 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1.130.688 зөрчлийг ангилан авч үзвэл:

• Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.2 хувийг

• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.5 хувийг

• Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 4.6 хувийг

• Бусад төрлийн зөрчил 6.2 хувийг эзэлж байгаа бол

• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 88.5 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Холбоотой мэдээ