“Apple” компани өчигдөр шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зохион байгуулж, дэлхий нийтийн хүсэн хүлээсэн “iPhone 13” ухаалаг гар утсаа толилууллаа.
Мөн “iPad” болон “iPad mini”-г танилцуулав. 10.2 инч, A13 чиптэй тус iPad нь өмнөх загвараасаа 20 хувь хурдан аж. Нүүрэн талын 12MP ультра өргөн камер нь сүүлийн үеийн машин сургалт технологитой хоршин ажиллаж, видео дуудлагын үед хэрэглэгчийн биеийн хөдөлгөөнийг даган хөдлөхөд зориулагдсан гэнэ.
Үнийн хувьд “iPad” нь 329 ам.доллараас эхлэх бол “iPad mini” нь 499 ам.доллараас эхэлж худалдаалагдах аж.
Тэгвэл хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн хос камертай “iPhone 13” болон “iPhone 13 Mini”-г танилцуулахдаа. 6.1 инч “iPhone 13” болон 5.4 инч “iPhone 13” mini нь дэвшилтэт А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд “iPhone 13” нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, “iPhone 13 Mini” нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode” нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode”-аар бичлэг хийнэ гэсэн үг. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарах аж.
Үнэ нь: “iPhone 13 Mini”-699 ам.доллараас, “iPhone 13” -799 ам.доллараас эхэлж хэрэглэгчдэд хүрнэ.
Эх сурвалж: MNB
0 cэтгэгдэлтэй