Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

2021-09-06 215 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор орон нутагт нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд гэмтсэн хүмүүсийн зургаа нь явган зорчигч, зургаа нь зорчигч, нэг хүн нь жолооч байжээ.

Харин ослын хэлбэрээр нь харвал:

Явган зорчигч автомашинд мөргүүлэх – 5
Хоёр автомашин мөргөлдсөн- 4
Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн- 1
Онхолдох- 1 байна.
Орон нутаг гэмтсэн хүний гурав нь жолооч, хоёр нь явган зорчигч байв.

Ослын хэлбэрээр нь харвал:

Мотоцикл- 2
Явган зорчигч автомашинд мөргүүлэх – 1
Онхолдох- 4
Ноцтой зам тээврийн ослын талаар тодруулбал, энэ сарын 5-ны өдрийн 19:40 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирчээ.

Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 157 зөрчил илрүүлсний нийслэлд 104, орон нутагт 53 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч, зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцоно уу. Мөн мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатайг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Холбоотой мэдээ