“Андын зам констракшн ххк” харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний зам тохижуулжээ

2021-09-01 422 2

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу нийслэлийн 34-р сургуулийн явган хүнийг зам шинэ замтай болжээ. Уг зам нь харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан хөтөч зам буюу бидний хэлж заншсанаар шар товгор замтай юм байна.

Энэхүү замыг “Андын зам констракшн” ххк Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны “Гэр хорооллын дахин төлөвлөлт” -ийн ажлын хүрээнд хийсэн байна.

Энэ мэтчилэн олон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд тустай бүтээн байгуулалт хийнэ гэдэгт найдаж байна.

Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч зам нь анх Япон улсын Окояама хотод 1967 онд санаачлагдан хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд улмаар дэлхийн бусад орнуудад түгэн тархжээ. Энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүст явах чигийг нь зааж, гарц, саад тотгор ойртож байгааг мэдрүүлэх өөр өөрийн гэсэн онцлогтой товгор хээ бүхий хавтангуудыг явган хүний замын дагуу суулгаж өгдөг. Манай орны хувьд хөтөч замыг барих, хэрхэн төлөвлөж барих тухай Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар. MNS 6056:2009, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага. MNS5682-2006 стандартуудад тусгасан байдаг байна. Хараагүй хүний хөтөч замын товгор хавтангууд нь өөр өөрийн гэсэн утга агуулгыг илэрхийлж байдаг аж.

Л.Баяр

Холбоотой мэдээ