Хоногт 1298 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

2021-08-17 251 0

ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.08.17-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1298 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 318 нь Улаанбаатарт, 979 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна.

Хоногт 1628 хүн эдгэрч, хэвийн ажил амьдралдаа шилжсэн бол 61-ээс дээш насны дөрвөн хүн коронавирусийн халдвараар эндэж, нийт нас баралт 884 боллоо. Тус иргэд архаг, хууч өвчтэй байсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт 9051 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 5050 нь хөнгөн, 2985 нь хүндэвтэр, 833 хүнд, 183 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 7962 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.

Одоогийн байдлаар эмнэлэгт 1546 хүүхэд, 287 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 62.2 хувь буюу 2.0 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ