Энэ сарын 10-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 298 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт гурван иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 44, орон нутагт 25, нийт 69 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
0 cэтгэгдэлтэй