Хүүхдийн нүдэнд шигдсэн тоглоомын хэсгийг гаргаж авсан. Удаан байвал резинэн материал нүдэнд аюултай

2021-08-11 274 0

“Pop it” буюу хүүхдийн гарын хөдөлгөөний хурдыг нэмэх зорилготой тоглоомын бөөрөнхий хэсгийг хүүхэд сониуч зангаараа баруун нүдэн дээрээ тавьжээ.

Гэсэн ч хүүхэд өөрөө нүднээсээ буцаан гаргаж авах боломжгүй бөгөөд ганцхан цагийн дотор эмнэлэгт ирэхэд резин нүд рүү нь нэлээд шигдсэн байсан тухай Сөүл нүдний төвөөс мэдээллээ.

Энэ талаар Сөүл нүдний төвийн зүгээс “Аз болж хүүхэд эмнэлэгт хурдан ирж авхууллаа, эмнэлгээс хол газар удвал энэ резинэн материал нүдийг хөхөж шигдэх аюултай. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол гэмтлээс хамгаалж, сануулга анхааруулга тогтмол өгөөрэй” хэмээн бичсэн байна.

 

Эх сурвалж: Ikon.mn

Холбоотой мэдээ