Хийдээс олон тооны бурхан хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

2021-08-10 158 0

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин суман дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран энэ сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдэд хулгай орж Майдар бурхан гурав, Богд Зонхов бурхан шавьтайгаа буюу хоёр ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг, нийт зургаан ширхэг бурхан алдагдсан дуудлага, мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Ийн 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин суман дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлсэн байна.

Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ