Хамгийн ухаантай хүний IQ 250-300 байжээ

2021-08-09 149 0

Уильям Жеймс Сидис гэгч энэ эр 1898 оны дөрөвдүгээр сарын 01-нд Нью-Йоркт төржээ. Украинаас гаралтай еврей гэр бүлийн хүүхэд байв. Эцэг эх нь мэргэжилдээ өндөр ур чадвартай хүмүүс байж. Эцэг Борис Сидис нь Харвардын Их сургуульд сэтгэл судлал заадаг Америкийн урдаа барьдаг сэтгэл зүйчийн нэг байв. Харин ээж Сара нь Бостоны Анагаахын Их сургуулийг төгссөн хэдий ч хүүхдийнхээ хүмүүжилд анхааран мэргэжлээ орхижээ.

Тэд хүүгээ өөрсдийн сурган хүмүүжүүлэх арга барил, мэдлэг боловсролоо ашиглан жинхэнэ гени болгохыг зорьжээ. Хүү 18 сартайдаа «Нью-Йорк Таймс» сонин уншдаг болжээ. Харин зургаатайдаа Уильям аль хэдийн богино өгүүллэг, шүлэг бичдэг болоод байлаа. Найман нас хүрэхэд тэр дөрвөн ном бичээд байсан юм. Түүний IQ-г 250-300 хэмээн тогтоосон байдаг. Энэ нь өнөөгийн хамгийн дээд амжилт хэвээрээ байгаа.

11 настайдаа У. Ж. Сидис Харвардад элсэн орлоо. Америкийн түүх, сансар, сэтгэл судлалаар түлхүү суралцав. Сидис галт тэрэгний тасалбар цуглуулагч, тээврийн хэрэгсэлийн судалгаа хийдэг байжээ. Тэр 40 хэл мэддэг /зарим эх сурвалжууд 200 ч гэдэг/ тэдгээрээсээ чөлөөтэй орчуулга хийдэг байсан. “Дэлхийн гени” гэгддэг Сидис нь 1944 онд 46 насандаа тархиний цусан хангамжийн дутагдалаар Бостонд нас баржээ.

Факт:

• Уильям ой гарантаа байхдаа бичиж сурсан
• Дөрөвтэйдөө “Гомер”-ийг эх хэл дээр нь уншиж дуусгасан
• Зургаан настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж байсан
• 4-8 насандаа дөрвөн ном бичсэн. Нэг нь анатомын тухай
• Долоотойдоо Харвардын Их сургуулийн анагаахын ангид анатомоор шалгалт өгсөн
• Найман настайдаа англи, латин, грек, орос, иврит, франц, немеци зэрэг найман хэл мэддэг байсан. Мөн өөрөө нэг хэл зохиосон.
• Насанд хүрсэн хойноо 40 хэлтэй болоод байсан.
• 11 настайдаа Харвардад элсэн математикийн дугуйлангийнханд лекц уншиж байлаа.
• Харвардыг 16-тайдаа төгссөн

 

Р.Слава

 

Холбоотой мэдээ