Монгол Улсын Ерөнхий сайдын намтар

2025-06-26 74 0

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль,

1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш

1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч

2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал,

2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,

2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,

2004-2012 онд УИХ-ын гишүүн,

2009-2012 онд Гадаад харилцааны сайд,

2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

2016-2024 онд УИХ-ын гишүүн,

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга,

2019-2024 онд УИХ-ын дарга

2024-2025 оны 6 сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

2025 оны 6 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.

НОМ БҮТЭЭЛ:

1994–2025 онд төр, эдийн засаг, ардчиллын чиглэлээр 15 гаруй ном, орчуулгын бүтээл туурвисан.

Холбоотой мэдээ