Их Британийн нийслэл Лондон хотод 6-р сарын 10-15-ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдсан түргэн тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 64 орны 52 багийн 420 тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас гурван баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж гайхалтай амжилт гаргалаа.
Үндэсний шигшээ багийн “Монгол-B” баг блиц төрөлд 2400 хүртэл чансаатай багуудын ангилалд алтан медаль хүртсэн байна. Энэ багт их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер Н.Содбилэгт, кандитат мастер Б.Мөнгөнзул Г.Энхбаяр нар оржээ.
2400 хүртэл рейтингтэй багуудын ангилалд 🥇 ТЭРГҮҮН БАЙР эзэлж, дэлхийд Монголынхоо нэрийг дахин нэг удаа дуурсгалаа!

9° C
3576.35
0 cэтгэгдэлтэй