Төв цэнгэлдэхийн зүлгийг халтирах байдлыг турших бөхчүүдийн бэлтгэл маргааш эхэлнэ

2025-06-21 76 0

Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүд энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэхэд нэгдсэн бэлтгэл хийхээр болсныг мэдэгдлээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл болон засварын бусад ажлуудаас шалтгаалж бэлтгэл хийх цагийг нэг өдрийн өмнө мэдээлэх юм байна.

Хотын дарга Х.Нямбаатар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өмнө туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсоно” хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, “Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийе гэдэг дүгнэлтэд хүрсэн” гэдгийг онцолсон юм.

Холбоотой мэдээ