МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.20/ хуралдаж, ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцруулах шийдвэр гаргажээ. Түүнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулиар сонгож байв. Ээлжит бус хуралдааны санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь, Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулж байсан юм.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр “Транспарэнси интернэшнл-Монгол” ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Түүний хувьд 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн хувийн хэвшилд ажилласан туршлагатай нэгэн. Тухайлбал, Хас банк, Монголын банкны холбоо, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай. Түүний бизнесийн салбар дахь ажлын туршлагаас хуваалцвал,
-2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
-2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn) Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
-2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn) ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
-2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
-2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn) Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
-2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn) Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
-2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn) Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
-2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn) Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
-1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн

4° C
3575.09
0 cэтгэгдэлтэй