Амралтын өдрийн амтат зоог: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга

2021-08-07 196 0

Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг мах дарах аргыг хүргэж байна. (Порц: 5)

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Үхрийн мах – 1кг
Оливын тос – 1/4 аяга
Ворстер соус – 1/4 аяга (Hannu дэлгүүрт бий) Соя
соус – 3 х.х
Лимоны шүүс – 1 х.х
Сармис – 3 хумс
Бор сахар – 2 ц.х
Хар перц – 2 ц.х

Хийх заавар:
1. Орцуудаа махтайгаа сайтар холино.
2. Уутанд хийгээд эсвэл савтай нь хөргөгчинд багадаа нэг хоног ихдээ 3 хоног хүртэл дарна.
3. Ингээд махаа шарж идэхэд бэлэн.

Жич: Лимоны шүүс, вэнигер зэрэг хүчиллэг шингэнүүд махыг задалж, маш зөөлөн болгодог тул заавал хэрэглээрэй.

Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч

Холбоотой мэдээ