Моринд хайртай түмнийхээ бэлэлэглэсэн мордиор улсын баяр наадамд оролцоно

2025-06-19 101 0

Монголын Үндэсний Морьт харвааны холбооны 18 морийг хулгайлж, бойлсон харамсалтай хэрэг гараад удаагүй байгаа билээ. “Намнаа” морьт харвааны клубын залууст тохиолдсон уй гашууг хуваалцаж, моринд хайртай хүмүүс хүлэг морьд бэлэглэх аяныг зохион байгууллаа. Монголын Үндэсний Морьт харвааны холбооны хамт олон хүмүүсийн бэлэглэсэн 22 мориороо улсын баяр наадамд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Цаашлаад олон улсын наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм байна. мөн тэд 2025 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй морьт харвааны сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ