Б.Болортуяа: Олимпын медальтан болсондоо сэтгэл өндөр байна

2021-08-06 234 0

Монгол Улсаас “Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа барилдааны дараа олимп сурвалжилж буй сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр “Сэтгэгдэл маш өндөр байна. Олимпын медальтан болсондоо баярлаад ханахгүй байна. Юуны өмнө надад тусалж, дэмждэг гэрийнхэндээ баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, Женко клубын багш, дасгалжуулагч нартаа баярлаж, тархсанаа илэрхийлж байна. Мөн үндэсний шигшээгийн хамт болон Биеийн тамир спортын улсын хорооныхон гээд надад тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй, олимпын медальтан болсондоо сэтгэл өндөр байна. Намайг дэмжиж буй хүмүүсийн дэмжлэгээр тэтгэгдэж, улмаар медаль авах улам их итгэл төрсөн. Өнөөдөр өөртөө маш их итгэлтэйгээр дэвжээн дээр гарлаа, ингээд медалыг авч чадлаа” гэлээ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ