Хайран авьясыг гавьяатаар хуурч,Сүлд Чуулгийн дарга хийж байгаа нь харамсалтай

2022-04-28 572 1

Нэгэн цагт сор болсон монгол киноны зураг авалтыг авч кино урлагийн салбарт цахиур хагалж байсан уран бүтээлч бол зураглаач МУГЖ Д.Ангарга билээ. Тэрээр “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан”, “Чингисийн Хүүхдүүд” зэрэг чансаатай уран бүтээлүүдийг хийгээд Америкийн кино урлагт хүч үзэхээр Америк орныг зориод сураггүй болсон.Д.Ангарга монголдоо нам гүмхэн амьдарч байгаа бөгөөд бүр МУГЖ цолоор энгэрээ мялаасан сурагтай. Түүнийг МУГЖ болсоныг урлагийнхан дундаас хэн ч мэдсэнгүй.түүний аав Улсын Филармонийн захирал байсан Ч.Даваасүрэн бөгөөд дарга хүний хүүхэд дарга болдог монголд бичигдээгүй хууль байдагчлан тэрээр Сүлд Чуулгын дарга болж чимээгүйхэн байгаа нь юуны учир юм бол. МУГЖ Д.Ангаргатай уран бүтээлээр нь удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой мэдээ