Дөнгөж сая Д.Эрдэнэбилэгийг хорих 461 -р анги руу авч явсан байна

2022-04-22 129 0

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар ажиллаж байгаа “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэрийг дэлгэрүүлбэл, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон юм байна.

Холбоотой мэдээ