Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино

2022-04-20 83 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын асуудлаар тодруулсан гишүүний асуултад хариулт өгөв.

Тэрбээр “НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй.

НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна” гэлээ.

Холбоотой мэдээ