СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд сэлэхээр ороод живжээ

2021-08-06 81 0

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 иргэн голын усанд сэлэхээр ороод живжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь цагдаагийн алба хаагчид болон ар гэрийнхэн дөрвөн бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулав.

Эрлийн явцад Бүрэгхангай сумын Дэрст багийн “Тул харайдаг” гэдэг газраас энэ сарын 5-ны өдрийн 15:24 цагт голын уснаас цогцсыг олж, аймгийн цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгчээ.

 

 

Холбоотой мэдээ