БШУЯ:Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна

2022-04-18 60 0

Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Монгол хэл бичгийн шалгалт

–1 хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар

2 хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар

–3 хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эссе бичих даалгавар байв. Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна.

Холбоотой мэдээ