Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дөрөвдүгээр сарын 25-аас бүртгэж эхлэхээр болжээ. Бүртгэх квот дуусахад бүртгэлийг хаах юм байна.
Тодруулбал, БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцуулжээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09.00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс гурав хоногийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулна.
0 cэтгэгдэлтэй