Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтыг өгөхөөр 7610 иргэн бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.
Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбар тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч тус бүр ондоо сорил бөглөнө гэсэн үг. Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс 1900 гаруй гүйцэтгэгч албан тушаал, 371 удирдах ажилтны сул орон тоог зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байран дээр ажилах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцолсон байна.
0 cэтгэгдэлтэй