Монгол, Оросын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн чөлөөтэй боллоо

2022-03-31 59 0

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.

Холбоотой мэдээ