Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид гурван сум дамжин орон байрны хулгай хийсэн бүлэг этгээдийг илрүүлж, шуурхай ажиллажээ.
Хөвсгөл аймагт он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэрэг ихэссэн байна. Тиймээс аймгийн Эрүүгийн цагдаагийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэргийн эсрэг арга хэмжээ зохион байгуулж, ажилласны үр дүнд бүлэг этгээдийг илрүүлэн саатуулжээ.
Дээрх таван этгээд нь Хөвсгөл аймгийн Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сумдыг дамжин 18 удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, айлын орон байрыг сүйтгэж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна. Тэдний гурав нь хулгайн гэмт хэргээ хамтран үйлддэг бол үлдсэн хоёр нь тус тусдаа “ажилладаг” байжээ.
Тэдний удаа дараагийн уг үйлдлийг аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Болдбаяраар ахлуулсан ахлах дэслэгч Ц.Дөлгөөн, дэслэгч Ц.Билгүүн, ахмад Д.Бат-Очир нарын алба хаагчид илрүүлж, хохирсон айл, өрхүүдийг хохиролгүй болгох тал дээр шуурхай арга хэмжээ аван ажиллажээ.
Иймд иргэд, олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан ажлаа нэр төртэй, шуурхай гүйцэтгэж буй Хөвсгөл аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдад гүн талархсанаа илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй