Сайед Моллай: Дараагийн олимпод алтан медаль авч, монгол түмнээ дахин баярлуулна

2021-08-05 366 0

“Токио 2020” олимпын наадамд оролцсон жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчдын нийт 40 хүн өчигдөр орой эх орондоо ирсэн юм. Тэднийг ар гэр, найз нөхөд, хамт ажиллагсад, ард түмэн нь онгоцны буудал дээр хүлээн авч, баяр хүргэлээ.

“Токио 2020” олимпын наадмын мөнгөн медальт Сайед Моллай “Баянгол” зочид буудлын гадаа News.mn-д ярилцлага өгчээ.

Тэрбээр “Би үнэхээр их баяртай байна. Энэ бол миний олимпын хамгийн анхны медаль. Мөн миний зүгээс монголын ард түмэндээ барьсан маш том бэлэг. Олимпын наадамд намайг “Монголын тамирчин Сайед Моллай” гэж дуудахад маш их баярласан. Би өмнө өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Яагаад гэвэл би одоо Монгол хүн. Надад тусласан дасгалжуулагч, найз нөхөд, намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа.

Одоо би хэсэг хугацаанд амарч байгаад дараагийн олимдоо бэлдэнэ. Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга алтан медаль аваарай гэж захисан. Тиймээс би амарсныхаа дараа бэлтгэлдээ орж, ирэх олимпод алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол түмнээ дахин баярлуулна. Монголын ард түмэн надад Молом хэмээх нэр өгсөн байсан. Үнэхээр гоё нэр байна. Та бүгдэд маш их баярлалаа” гэсэн байна.

 

Л.Баяр

 

 

Холбоотой мэдээ