Б.Болортуяа хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо

2021-08-05 291 0

“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүч үзэж буй “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан билээ.

Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Пан Америкийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын тамирчин Луиса Валвардег оноогоор цэвэр (13:3) ялснаар хагас шигшээд шалгарав.

Б.Болортуяа хагас шигшээ буюу мөнгөн медалын төлөө дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай 17:30 цагаас барилдана.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ