Шинээр 2,279 хүн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ

2022-01-13 126 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 401,761 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2,268 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

1,752 нь Улаанбаатар хотод,
516 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,006 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17,927 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1,436
Хүндэвтэр – 3,246
Хүнд-673
Маш хүнд-35 хүн байна.

Холбоотой мэдээ