Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,818 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 399,482 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 26 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,792 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
1,227 нь Улаанбаатар хотод,
565 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,003 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,781 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14,354 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1,253
Хүндэвтэр – 2,873
Хүнд-618
Маш хүнд-37 хүн байна.
0 cэтгэгдэлтэй