ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар танилцууллаа.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 649 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 465 нь нийслэлд, 174 нь орон нутагт, 10 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Нас баралт
Хоногт хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2001 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 4090 байгаа бол гэрийн хяналтад 10510 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1020 нь хөнгөн, 2560 нь хүндэвтэр, 478 нь хүнд, 36 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 680 хүүхэд, 338 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй