Коронавирусийн 3 тохиолдол илэрсэн сая хүн амтай хотод хатуу хөл хорио тогтоов

2022-01-06 105 0

БНХАУ-ын Южоу хотод коронавирусийн халдвар авсан гурван иргэн бүртгэгджээ. Тэдгээр иргэдээс халдвар илэрсэн ч шинж тэмдэг илрээгүй байна. Хятадын эрх баригчид халдвар тархахаас сэргийлж 1,1 сая хүн амтай Южоу хотод бүхэлд нь хөл хорио тогтоолоо.

Өнгөрөгч 12 дугаар сарын 23-ны өдөр 13 сая оршин суугчтай Шиань хотыг бүхэлд нь хөл хорионы дэглэмд шилжүүлсний дараа хоёр дахь хотод бүх нийтээр хөл хорьж байна. Южоу хотод бүх төрлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хорьсон ба нэн шаардлагатай хүнс, эм бэлдмэл худалдаж авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг шаарджээ.

Хятадын нийслэл Бээжинд хоёрдугаар сард өвлийн олимпын наадам эхлэх гэж байгаа болон сар хүрэхгүй хугацааны дараа билгийн тооллоор цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байгаа тул цар тахлын эсрэг хатуу чанга хориг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж байна.

Олимпын наадмын бүсэд энэ мягмар гарагаас эхлэн сайн дурын ажилтнуудыг оруулж эхэлжээ. Наадмыг зохион байгуулагчид болон оролцогчид гадаад ертөнцтэй холбогдохгүй ба вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: Eagle.mn

Холбоотой мэдээ