Ч.Болортуяа: III тунгаа хийлгээд гурван сар болсон бол IV тун хийнэ

2022-01-05 219 0

Өнөөдөр /2022.01.05/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Үүгээр “Монгол Улсад коронавируст халдварын тоо буурч байсан ч сүүлийн үед эрчимжиж байна. Энэ хүрээнд халдвар, хамгааллын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Тодруулбал:

Гадаадаас ирж буй иргэдийн тандалт, судалгааг эрчимжүүлэх
Вакцины гуравдугаар тунгаа хийлгээд гурван сар болсон хүмүүст дөрөвдүгээр тунг хийх
Эмч, цагдаа гэх мэт тэргүүн шугамд ажилладаг алба хаагчдыг вакцины дөрөвдүгээр тунд хамруулах үүрэг, чиглэл өглөө” гэлээ.

Холбоотой мэдээ