Дэлгүүрээс виски хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг саатуулжээ

2022-01-04 156 0

Өчигдөр /2021.01.03/ Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах нэр бүхий хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлжээ. Улмаар худалдагч хүүхдүүдийг үйлдэл дээр нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Шалгалтаар хулгай хийсэн хүүхдүүд 16-18 насных болох нь тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримтаар шилтэй вискинүүдийг хураан авсан аж. Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Холбоотой мэдээ