Н.Түвшинбаяр Э.Энхбат начныг зодчихоод “Түргэн битгий дууд” хэмээн хэлж байжээ

2022-01-03 78 0

Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж, есөн сар орчим сэхээн амьдруулах эмчилгээ хийлгээд сэргэж чадалгүй нас барсан Улсын начин Э.Энхбатыг 2021 оны сүүлчийн өдөр оршуулсан билээ. БНСУ-д болон Улаанбаатар дахь Сонгодо эмнэлэгт олон сар нөхрөө сахисан талийгаачийн хань Б.Нандинцэцэг өчигдөр цахим хуудсаараа дамжуулан өөрт нь туслаж, дэмжиж байсан хүмүүст талархалаа илэрхийлжээ.

Түүний сэтгэгдэлд хэрэг гарсан өдөр юу болсон тухай шинэ мэдээлэл мөн багтжээ. Олтмпийн аварга Н.Түвшинбаяр талийгаачийг ухаангүй болтол зодчихоод “Түргэн битгий дууд” хэмээж байсан гэнэ. Б.Нандинцэцэгийн постыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийж үлдсэн амьдарлаа 3 сайхан үрийхээ төлөө ханийхаа хийж гүйцээгүйг гүйцээхийн төлөө алхам тутамдаа хичээх болно.

Хань минь ямар их хүний хайр,хүндлэл ,итгэл дунд байсан юмбэ гэж бахархаж сууна. Тэр өдөр газар дээрээ бурхан болох хэмжээний яргалал амссан хэрнээ яаж бидэндээ итгэл найдвар тээлгэж 8сар гаран тэссэн юм болоо гэхээр…

Nergui Yalalt Yalalt ахдаа тусгайлан баярлалаа гэмээр байна тангарга өргөсөн цагдаа нар нь ойртохгүй байхад сэтгэл гаргасанд нь Битгий түргэн дууд гэж хэлсэн яргачингийн үгэнд оролгүй түргэнийг нь дуудаж хамт өргөж тээж гүйсэн Batulzii Hero таньд  бүх зүйлд дэргэд байдаг Ishkhand

Gantulga ахдаа Tamir Batnyam ахдаа Tsagaanbaatar Khashbaatar найздаа тусгаалан баярлалаа гэж хэлмээр байна.
Өөр зөндөө найз нөхөд хамаатан садан хар элгийн сайхан хүмүүс бидэнд өнөөдрийг хүртэл түшиг болсон бүгдэнд нь баярлалаа
Монголын шүүх, цагдаа,поркурор,шүүх эмнэлэг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж хүлээх л үлдлээ.

Холбоотой мэдээ