С.Энхболд: Манай улсад ямар хувилбар тархаж байгааг ирэх 7 хоногт зарлана

2021-12-31 176 0

УИХ-ын чуулганаар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн омикрон хувилбар тархсан эсэх эхний шинжилгээний хариу гарна гэдгийг хэллээ.

Тэрээр “Манай улсад коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнүүдийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лаборатори байгуулсан. Манайх дотооддоо омикрон хувилбарыг бүрэн оношлох боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх 7 хоногийн эхээр манай улсад ямар хувилбар тархаж байгааг зарлана.

Манай улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 90 гаруй судалгааны ажлуудыг хийсэн. Үүнээс 20 орчмыг цааш үргэлжлүүлээд явж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ